“Шинэ Эрин Ойл” ХХК нь 2016 онд үүсэн байгуулагдсан бөгөөд “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-нд гишүүнээр элсэн орж Монгол улсын Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн яамнаас бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүн импортлох, бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтөй үйл ажиллагаа явуулж байна.
Манай байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд 20.000м3 багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын агуулах, 8 воган зэрэг ачиж буулгах стакад, 6 машин зэрэг ачих стакад, 308 метр төмөр зам бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг барьж ашиглалтад оруулсан.
Бид Оросын холбооны улсын газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг компаниудтай хамтран ажиллаж Оросын холбооны улсын ГОСТ , Монгол улсын MNS стандартын шаардлага хангасан бүх төрлийн автобензин АИ-80, АИ92 болон өвөл зуны дизель түлшийг тогтмол импортлон дотоодын зах зээлд бөөний үнээр нийлүүлж байна. Мөн MNS ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдсэн “Амбер” ХХК-ийн лабораторитой хамтран ажиллаж бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартын хяналттай ажилладаг болно.
Хамт олны шаргуй хөдөлмөрийн үр дүнд газрын тосны бүтээгдэхүүнээ тусгай зөвшөөрөл стандартын шаардлага хангасан улсын бүртгэлтэй сав тоног төхөөрөмжүүд бүхий агуулахаараа дамжуулан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл нийлүүлж, салбартаа хямд үнийг тогтоон ажиллаж байна.
Хүний хөгжил нийгмийн сайн сайхны төлөө байгаль орчинд ээлтэй үйл ажилллагаа эрхэлж, илүү их ашгийн төлөө бус эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулна.
Байгууллагын хөгжлийг чиглүүлэгч урт хугацааны стратеги төлөвлөгөөний дагуу ажиллаж хэрэглэгчид, ажилчид болон түншүүдийнхээ үнэ цэнийг хадгалж, компаний санхүүгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалтын гүйцэтгэлээ чанаржуулж амжилтийг алхам алхамаар бий болгоно.
Туршлага | Харилцаа | Хамт олон
© 2025 Шинэ Эрин Ойл. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency